Hi all
2014-05-27
ehiin setgel
"Цэрэнням эгчээ бит­гий сандраарай. Одоо хүмүүс ирээд голоос та­таад авчихна. Гурвуулаа ямар голд живчихсэн биш. Мөсөн дээр хөвж яваа болохоор амьд гар­на гэсэн үг. Дүү нь ха­маагүй хашгирч болохгүй байна. Хүү орилохоор айгаад уйлаад, ээрээд байна. Та нөгөөдүүлдээ чимээ өгөөд байгаарай. Би хүүдээ мөөмийг нь өгчихлөө. Хүүгээ усанд норгочихгүй юмсан" хэ­мээн Н.Саранчимэг ши­рээ­ний тавцан шиг мөсөн дээр хүүгээ тэврээд гол уруудаж урсахдаа Цэ­рэн­­ням гуайд хэлсэн бай­на лээ.

Харин Цэрэнням гэх эмэгтэй  түүнээс холгүйхэн мөсөн дээр гол уруудан баруун гараараа ус самардан явжээ. Голоо захлах арга бодох нь битгий хэл хүчтэйхэн орилчихвол мөс нь холбирчих гээд хэцүү байсан ту­хай­гаа ярьж бай­сан. Харин нэг тохой уруудахад мөс нь захалсан байна. Харанхуй байсан болохоор юу ч харагдахгүй голын ширүүн урс­галаас өөр сон­согдох юмгүй, олон цаг хүй­тэн мөс, жавар тачигнасан усанд норж явсан учраас хоолой нь сөөж эхэлсэн байна. Тэрбээр Н.Саран­чимэгт хандан "Миний дүү хүүгээ голын эрэг рүү шидээд амьд гарахыг бод. Аргалж байгаад л голын эрэг бараадах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол болохоо байлаа" хэмээжээ. Ингэж хэлэх зуур нь модны нарийн мөчир тааралдаж, Цэрэнням гуай зуураад хоцорчээ. Модны мөчрөөс хоёр гараараа зуураад л зүтгээд байсан гэнэ. Хоёр хөлөө савчиж, бургасны мөчрийг ахиулан барьж, "Гардаг л юм бол учиртай" гэж бодон зүтгэсээр бай­гаад голын эрэг дээр гарч чадсан байна. Тэрбээр "Сараа эгч нь голын эрэг дээр гарчихлаа" гэж хэлтэл "Би хүүгээ хаяж чадахгүй. Усанд  унагаагаад алдчихвал яах юм бэ. Би одоо яах юм бэ. Тэд нар ямар удаан ирдэг юм бэ. Хүний бараа хараг­дана уу. Та намайг авраач"  хэмээн уйлан голын ширүүн урс­галд тууг­дан алга бол­жээ. Гол уруудан урссан Саран­чимэг тас­ралтгүйгээр "Авраарай" хэмээн хашгирч байс­ныг онцолж байв.

Энэ бол Саранчимэгийн най­ман сартай хүүгээ норгохгүйн тулд гар дээрээ өргөж, голын мөсөн дээр аврал эрж явахдаа  Цэрэнням хөгшинтэй ярьсан хамгийн сүүл­чийн яриа. Үүнээс хойш огт сураг гарахгүй байсаар найм хонож байна. Н.Саранчимэгийн ар гэрийн­хэнд үнэхээр хэцүү байна лээ. Түүний нөхөр Ш.Ганбат "Яах гэж захаас гурил авч явав даа.  Хэрэв би 25 килограммын гурил үүрч яваагүй байсан бол хүүгээ тэврээд явах байсан юм. Эхнэр маань хүүгээ тэвэрч явснаас болоод л голын эрэг дээр гарч чад­сан­гүй. Бүх юм надаас л болж байгаа юм. Ганцаа­раа байсан бол надаас түрүүлээд эрэгт гарах учиртай, хөдөлгөөнтэй хүн байгаа юм" хэмээн уйлж байв. Төрөөд наймхан сар элгийг нь дэвтээж, аз жаргал нь болсон алагхан үрээ, хайрт гэргийгээ мө­сөн дээр тэгнэн гол уруудаж аврал эрэн одохыг харсан түүнд үнэхээр хүнд байгаа нь ойлгомжтой.

ОХУ руу хил нэвтэрч, Н.Саран­чимэг болон түүний хүү Г.Шинэбаяр нарыг хайх хэлэлцээр амжилттай болжээ. Мөн ОХУ-аас 20 хүнтэй эрлийн баг гаргаж самналт хийх хүртэл арга хэмжээ авахаар бол­сон байна. Монголын талаас Н.Са­ранчимэгийн ар гэрийнхэн болоод Онц­гой байдлын албан хаагчид бо­лон Хил хамгаалах ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлт­сийн ажилтнуудын хамтарсан 26 хүнтэй эрлийн багийнхан Сайхны хөтлийн заставаас хөдөлсөн юм. Онцгой байдлын албан хаагчид өвлийн нормын хувцсаа өмсчээ. Тэднээс ямар багаж хэрэгсэлтэй ирсэн талаар асуулаа. Бүгд л "Өө нөгөө муу хийлдэг завиа машин дээрээ ачаад л ирлээ. Бидэнд өөр багаж хэрэгсэл гэх юм байх биш. Ингээд л хайж гарна даа. Өдөржин явах юм гэсэн. Хоол унд гэрээсээ аваад л гараад ирлээ" хэмээн хариулав. Онцгой байдлын албан хаагч­дад өвлийн зузаан гутал ч алга. Тэд Сайхны хөтлийн застав гарч амжаагүй байхад л хөл нь даарч байгаа бололтой. Хөлөө ээлжлэн газар товшиж эхэлсэн юм. Дөрөв дөрвөөрөө нийлээд л Сэ­лэнгэ мөрнийг уруудаад алхлаа. Голын ус огт хөлдөөгүй цэнхэртэн мэлтэлзэв. Гол даган хаа нэгтээ бут сөөг тааралдах аж. Зарим хэсгээр арав гаруй метр болж гол нарийсах боловч бидний явсан газраар Орхон, Сэлэнгэ голын нийлсэн бэлчир болохоор голын цаад зах хүртэл наанадаж 20 гаруй метрийн өргөнтэй. Сүүлийн хэдэн жил Сэлэнгэ мөрний урсац өөрч­лөгдөж, Өвгөн Сэлэнгэ голын бэлч­рээр урсахаа болиод Шинэ Сэлэнгэ хэмээн нэрлэх ай саваар урсах болжээ.

Comments


Бичлэг: 1 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. ehiin setgel
. mongol 2006
. 7 gaihamshig
. шүлэг
. mongol oron
. honhni bayar
. shalgalt
. Монгол хүн бүрийн очих ёстой нутаг
. Монгол хүн бүрийн очих ёстой нутаг
. shuleg

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Замилан
. zoloojagai

<


free gas card belieber

-->

Зохиогчийн эрх

© Hi all




:-)
 
xaax